Тус компани нь айл өрх, аж ахуйн нэгж,иргэдын аюулгүй байдлыг хангах зорилгоор дохиолол харуул хамгаалалтын үйлчилгээ эрхлэн явуулахаар 2009 онд үүсгэн байгуулагдаж шинжлэх ухаан техник технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ ашиг сонирхолд нийцүүлэн гадны орноос орчин үеийн шинэ дэвшилтэт технологи бүхий хулгайн дохиолол болон гал усны дохиолол хяналтын IP камерын систем болон бусад тоног төхөөрөмжийг нийлүүлэн угсран суурилуулах үйлчилгээг хурдан шуурхай найдвартай байдлаар хэрэглэгчдэд хүргэж харуул хамгаалтын менежмэнтээр хангаж ажилаж байна. Мөн 2015 оноос бэлх сэлхийн зуслан болон гүнт санзай зуслангуудад салбараа нээж зуслангын байруудыг дохиолол суурилуулан хамгаалтандаа авч ажиллаж байна.
Манай компани доорх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
· Дохиолол хамгаалалт
· Харуул хамгаалалт
· Уул уурхайн хамгаалалт
· Биечилсэн хамгаалалт
· Галын дохиоллын систем
· Камерын хяналтын систем
· Орцны домофон систем
· Барилгын цахилгаан, интернэт, дотоод сүлжээ, кабелийн телевизийн монтаж
Манай компанийн дохиоллын хамгаалалтын төв станц нь Израйль улсын “Pima Electronic Systems” фирмд үйлдвэрлэгдсэн, 8000 объектыг 2 радио долгионоор болон 4 телефон утасны шугамаар хамгаалалтандаа авах хүчин чадалтай, компьютерийн хамгийн сүүлийн үеийн системээр тоноглогдсон. Тус төв нь иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн орон байрыг гадны халдлагаас хамгаалах хамгийн найдвартай, баталгаатай дохиололын системийг угсарч суурилуулан, 24 цагын операторын хяналтанд авч 3 шуурхай машин 6 хүний бүрэлдэхүүнтэй өөрийн хамгаалалтанд авч үйлчилж байна.
Боловсон хүчний хувьд дохиололын хамгаалалт, аюулгүй байдал, барилгын дотор монтажийн чиглэлээр мэргэшсэн, энэ чиглэлээр олон жил ажиллаж байсан дадлага туршлагатай инженер техникч мэргэжилээр их дээд сургууль төгссөн инженер техникчийн ажилчид болон цагдаа цэрэг хүчний байгуулагт ажилаж байсан, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн харуул хамгаалалтын ажилтнуудаар хангагдсан.
Өнөөдрийн байдлаар Алтай кашмер, Монгол эм импекс, Баянзүрх зах, Хишиг компьютер худалдааны төв, Монос, Батсарай ХХК, Зөгийний үүр молл, Өгөөж зах болон бусад томоохон 200 орчим объектуудад хулгайн дохиолол хамгаалалтын болон галын дохиоллын системийг угсарч суурилуулан өөрийн харуул хамгаалалтанд авч аюулгүй байдлыг хангаж ажиллаж үйлчилж байна.
Бид дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн Израйль, Канад, Солонгос, ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн нэр хүндтэй брэндийн хамгийн сүүлийн үеийн хамгаалалтын шинэ техник технологи /хамгаалалтын болон галын дохиололын систем, камерын хяналтын систем, нэвтрэх систем, домофон систем гэх мэт/-ийг өөрийн орны зах зээлд нэвтрүүлж, угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэж байна.
ХАМГААЛАЛТЫН ДОХИОЛЛЫН СИСТЕМ
МАНАЙ КОМПАНИ ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ СИНГАПУР, АНУ, ЯПОН, ТАЙВАНЬ, ПОРТУГАЛИ, ОХУ, ИЗРАИЛЬ,ХЯТАД ЗЭРЭГ УЛСУУДЫН ДЭЛХИЙД НЭРТЭЙ БРЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ ИМПОРТОЛДОГ.
ГАЛЫН ДОХИОЛЛЫН СИСТЕМ
ГАЛЫН ДОХИОЛЛЫН СИСТЕМИЙГ АЛБАН БАЙГУУЛЛАГА, ОРОН СУУЦ, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ГАЛЫН ДОХИОЛЛЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ СУУРИЛУУЛЖ, АШИГЛАЛТ ӨДӨР ТУТМЫН ҮЙЛЧИЛГЭЭГ НЬ ХАРИУЦАН АЖИЛЛАДАГ.
ВИДЕО КАМЕРЫН СИСТЕМ
ВИДЕО КАМЕРЫН СИСТЕМ НЬ ТУХАЙН ОБЪЕКТЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТ БОЛОН ДЭГ ЖУРАМ САХИУЛАХ МЕНЕЖМЕНТИЙН БОДЛОГЫГ ҮР ДҮНТЭЙ БОЛГОХ ДАВУУ ТАЛТАЙ.
ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ, БИЕ ХАМГААЛАХ УРЛАГ, ХАРИЛЦААНЫ СОЁЛ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЧИЛГАА, ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ЗЭРЭГ ХИЧЭЭЛҮҮДЭЭР ТУС БҮР ӨНДӨР ТӨВШИНД БЭЛТГЭГДСЭН ХАРУУЛ, ХАМГААЛАЛТЫН БАГИЙГ БИД САНАЛ БОЛГОЖ БАЙНА.
ОРОН СУУЦНЫ ВИДЕО ДАМОФОН СИСТЕМ
БИД ТА БҮХЭНДЭЭ АЙЛ ӨРХИЙН БОЛОН ОРОН СУУЦНЫ ЗОРИУЛАЛТТАЙ ДАМОФОН СИСТЕМИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА. УГ СИСТЕМИЙГ АЙЛ ӨРХ, АЛБАН БАЙГУУЛЛАГА БОЛОН ШИНЭЭР БАРИГДАЖ БАЙГАА ОРОН СУУЦНЫ БАРИЛГУУДАД СУУРИЛУУЛАХАД НЭН ТОХИРОМЖТОЙ.